Азийн Бүтээмжийн Байгууллагын (АББ) Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Санти Каноктанапорн Монголын Бүтээмжийн Төвд 2017 оны 7 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлалаар ноён Санти МБТ-ийн УЗ-ийн дарга, АББ-ын Монголыг хариуцсан захирал Я.Эрхэмбаяр, АББ-ын Монголыг хариуцсан орлогч дарга Ш.Мөнхцэрэн, Гүйцэтгэх захирал Д.Амарсайхан, АББ-ыг хариуцсан ажилтан Ц.Батбилэг болон aтөвийн бусад ажилтнуудтай уулзалт хийж, цаашид АББ-ын олон улсын зайны сургалтыг МБТ-ийн Олон улсын зайны сургалтын төвөөс удирдан явуулах боломжийн талаар хэлэлцэж, 8 дугаар сараас бэлтгэл ажлууд хийгдэж эхэллээ. Азийн Бүтээмжийн Байгууллагын (АББ) Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Санти Каноктанапорн Монголын Бүтээмжийн Төвд 2017 оны 7 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлалаар ноён Санти МБТ-ийн УЗ-ийн дарга, АББ-ын Монголыг хариуцсан захирал Я.Эрхэмбаяр, АББ-ын Монголыг хариуцсан орлогч дарга Ш.Мөнхцэрэн, Гүйцэтгэх захирал Д.Амарсайхан, АББ-ыг хариуцсан ажилтан Ц.Батбилэг болон aтөвийн бусад ажилтнуудтай уулзалт хийж, цаашид АББ-ын олон улсын зайны сургалтыг МБТ-ийн Олон улсын зайны сургалтын төвөөс удирдан явуулах боломжийн талаар хэлэлцэж, 8 дугаар сараас бэлтгэл ажлууд хийгдэж эхэллээ. Мөн түүнчлэн ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзалт зохион байгуулан Монгол улсын бүтээмжийн хөгжлийн явцын талаар хэлэлцсэн. Тус айлчлалын бас нэг чухал арга хэмжээ нь 2017 оны анхны олон улсын зайны сургалт болох “Үйлчилгээний салбар дахь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежмент” сэдэвт сургалтыг нээж үг хэлэв. Уг сургалтыг АББ-аас удирдан 2017 оны 7 сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.