МБТ нь БНСУ-ын Бүтээмжийн Төвтэй 2017 оны 6 дугаар сарын 19-нд МБТ-ийн УЗ дарга, АББ-ын Монголыг хариуцсан захирал Я.Эрхэмбаяр,  БНСУ-ын Бүтээмжийн төвийн захирал Др.Сүн Жик Хонг нар хоёр оны хамтын ажиллагааг өргөжүүлж, олон нийтийн болон засгийн газрын бүтээмжийн талаарх институцийн чадавхийг бэхжүүлэх, бүтээмжийн талаар мэргэшсэн боловсон хүчнийг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар хоёр дах удаагаа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.  Санамж бичигт зааснаар видео хичээлийн контент, холбогдох материалуудыг МБТ-ийн хэрэгцээнд зориулж орчуулж бэлтгэх, бүтээмжийн талаар чадавхийг бэхжүүлэх сургалт, туршлага судлах ажлуудыг 2017-2018 онд хамтран зохион байгуулахаар боллоо.