Азийн Бүтээмжийн Байгууллага /АББ/ нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын бүтээмжийн ойлголт, хөдөлгөөнийг дэлгэрүүлэх, улмаар тухайн улс орны эдийн засаг, хөгжилд эерэг нөлөө, үр дүнг авчрах зорилготойгоор улс орнуудын Бүтээмжийн төвүүдийг дэмжин хамтарч ажилладаг Олон Улсын байгууллага бөгөөд эгнээндээ 20 улс орны бүтээмжийн төвүүдийг нэгтгэдэг.

АББ нь үндэсний бүтээмжийн төвүүдээр дамжуулан Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан дэвшилтэт бүтээл, үйл ажиллагааг үнэлэн урамшуулах зорилгоор “Бүс нутгийн бүтээмжийн шагнал”-ыг АББ-ын Удирдах Зөвлөлийн шийдвэрээр таван жил тутамд олгодог.

Тус шагналд Монгол Улсын иргэн хувь хүн/байгууллага Монголын бүтээмжийн төвөөр дамжуулан нэрээ дэвшүүлэх боломжтой ба дараах аль нэг шаардлагыг хангасан нэр дэвшигчийн материалыг хүлээн авна. Үүнд:

  • Бүтээмжийн дээшлүүлэх шинэ технологи, шинэ ойлголтыг судалгаа, хөгжүүлэлтийг бий болгосон
  • Бүс нутгийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тусгай аргуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн
  • Бүс нутгийн хэмжээнд бүтээмжийг дээшлүүлэх институцийг бий болгосон
  • Бүтээмжийн дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой нийтлэл, эрдэм шинжилгээний бүтээл, сургалт арга хэмжээ, болон бусад байдлаар бүтээмжийн ойлголт, хэрэгжүүлэх техникуудыг түгээн дэлгэрүүлсэн.

Нэр дэвшигчийн материал, бүтээмжийг дээшлүүлж, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бүтээл, үйл ажиллагааны танилцуулгыг англи хэл дээр бэлтгэж 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 7000 0298, 86003504

И-мэйл хаяг: info@mpo-org.mn, batbileg@mpo-org.mn

Хаяг: Баянгол дүүрэг, 20-р хороо, Монголын бүтээмжийн төв