2018 оны 04 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд Дарханы ДЦС ТӨХК, Ачит ихт ХХК, Макс центр, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, ЭБЦТС, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, Номадс Хоспиталити ХХК, М-Си-Эс Интернэшнл, “ӨБЦТС” ТӨХК, Траст Трейд

ХХК, Нийслэлийн архивын газар, М-Ойл Групп, Элит цэцэрлэг, МБТ-өөс нийт 21 оролцогч хамрагдлаа.  Сургалтыг төвийн зөвлөх, экспертүүд удирдан явуулсан бөгөөд урилгаар Их засаг их сургуулийн багш Д.Чинцэцэг, Улаанбаатар эрдэм их сургуулийн багш Н.Содномдорж, МУИС-ийн багш Д.Атарцэцэг, Удирдлагын академын С.Энхсайхан багш нар хичээл заасан.

Оролцогчдын сургалтаас хүсэн хүлээж буй зүйлс:

  • Сургалт бодит хүрээмжтэй, цаашид өөрийн байгууллага дээр хэрэгжүүлэх санаа олон байх
  • Бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдийн талаар ойлголт сайх авах
  • Байгууллага дээрээ хэрэгжүүлж болох олон санал, санаачлага олж, хэрэгжүүлэх арга техникт суралцах
  • Лекц, дасгал, кейс хосолсон байх, жишээ сайн ярих
  • Онол практик холбосон жишээ сайн үзүүлэх
  • Онолын мэдлэгийг товч, ойлгомжтой өгөх
  • Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн туршлагыг мэдэх
  • Бүтээмжийн мэргэжилтнүүдтэй танилцах
  • Оролцогч нарын байгууллагаас сонгож бүтээмжийг тооцох
  • Бусдын сайн сайн чанаруудыг өөрт төлөвшүүлэх
  • Бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэхэд зөвлөгөө өгөх зөвлөхүүдтэй болох
  • Компани дээрээ бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх сайн боловсон хүчин болох
  • Шаардлагатай мэдлэгүүдийг бүрэн судлах, туршлага судлах
  • Бүтээмжийн мэргэжилтэн болгох бүх л мэдлэг мэдээллийг бүрэн гүйцэж ойлгох
  • Байгууллага дээрээ сургалт хийх материалтай болох
  • Бодит жишээн дээр тайлбарлан таниулах арга зүйг сургалтандаа түлхүү ашиглах
  • Олж авсан мэдлэгээрээ бусдад тодорхой ойлголт өгч чадахаар мэдлэг олж авах
  • Практикт тулгуурласан асуудал, шийдлийн туршлага хуваалцах