Монголын Бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгуу ллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбоо, Монгол Улсынн Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, SECIM Нэмүү өртгийн сүлжээ төсөл болон Алтан тариа ХХК-тай хамтран 2018 оны 06 сарын 25-29-ны өдрүүдэд “Дижитал хөдөө аж ахуйн бизнес” сэдэвт Олон Улсын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Семинарт Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаас 18 төлөөлөгч, Монгол Улсаас 6 төлөөлөгч тус тус хамрагдах байсан ч Энэтхэг улсын 2 оролцогч, Вьетнам улсын 2 оролцогчид тухайн улс орны улс төрийн асуудлуудаас үүдэн тус тус оролцох боломжгүй болж нийт гадны улс орны 14, Монгол улсаас 6 оролцогч, 1 ажиглагч хамрагдсан юм.

Семинарын гол зорилго нь дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаар ойлголт авах, хөдөө аж ахуйд дижитал технологийг хэрхэн нэвтрүүлэх, амжилттай хэрэгжүүлсэн тэргүүн туршлага, загварууд, дэлхийн чиг хандлага, хөдөө аж ахуйн бизнесийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегиас суралцах юм.

Тус семинарыг нээж АББ-ын Монголыг хариуцсан захирал, МБТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Я.Эрхэмбаяр, АББ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Док. Мухаммад Саид, НҮБ-ын ХАА-ын байгууллагын Монголд суугаа төлөөлөгч Ноён Мустафа Синасеур үг хэлсэн ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮ, Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан нийт төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, семинарт амжилт хүсч үг хэлсэн.

 Семинарын ерөнхий зохион байгуулагчаар АББ-ын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Док. Мухаммад Саид ажилласан ба урилгаар АББ-ын Экспертүүд болох Канад улсын Далхоуси Их сургуулийн Хөдөө аж ахуйн танхимын Профессор Кумар Уз Заман, Хонг Конг улсын Уон Нет (One net) компанийн захирал Ноён Лау Хонг Чунг Харрас, Тайвань улсын Үндэсний Илиан их сургуулийн Профессор Ноён Юү Чич Чио нар хүрэлцэн ирж Дижитал хөдөө аж ахуйн чиглэлээр тэргүүн туршлага, олон улсын чиг хандлагаас оролцогчидтой хуваалцсан. Мөн түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хоёр мэргэжилтэн  Монгол улсыг төлөөлөх илтгэгчээр оролцсон. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын SECiM C2 төслийн Сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Пүрэвжав “Зайн сургалтын орчин дахь хоол хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэх дижитал хэрэгсэл, технологи” сэдвээр, ХААИС-ийн Байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засгийн институтын багш нар болох T.Эрдэнэчулуун ба Ч.Батжаргал нь “Монгол улсын Дижитал ХАА болон Дижитал ХАА-н бизнесийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл бэлтгэж, танилцуулсан юм.

Семинарын 3 дахь өдөр нь буюу 27-ны өдөр оролцогчид өөрсдийн улс орны дижитал хөдөө аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, саад бэршхээл, боломжуудын талаар бусад нийт оролцогч, багш нартай хуваалцсан юм.

Түүнчлэн семинарын 4 дэх өдөр нь нийт төлөөлөгчид Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Эм-Ти-Эс Агро ХХК дээр автомат агуулахын үйл ажиллагаа, мөн Грийн Сити Гарден ХХК-ийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг автомат хүлэмж дээр очин танилцаж, туршлага судалсан юм.

Семинарын сүүлийн өдөр оролцогчид дөрвөн багт хуваагдан Дижитал хөдөө ах ахуйг Ази-Номхон далайн бүс нутагт хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж боловсруулсан юм. Баг тус бүрийн илтгэлийн дараа АББ-ын ХАА-н салбарын дарга Док. Мухаммад Саид, МБТ-ийн Дэд захирал Ц.Батбилэг үг хэлж семинарыг хаасан. Үүний дараа нийт 18 оролцогчдод АББ-ын Гэрчилгээг гардуулах арга хэмжээ эхэлсэн ба гэрчилгээг групп зургийн хамт АББ-ын ХАА-н салбарын дарга Док. Мухаммад Саид, АББ-ын Монголыг хариуцсан захирал, МБТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, АББ-ын Монголыг хариуцсан захирал Я.Эрхэмбаяр нар  гардуулан өгсөн юм.