Монголын бүтээмжийн төв нь тухайн төслийг 2016 оны 8 сард эхлүүлсэн ба төслийн үндсэн ажлууд 2017 оны 12 сард дууссан. 2018 оны хувьд төслийн сүүлийн ажил болох гадны аудитад ороход зөвлөмж өгөх, заавал орчуулах шаардлагатай 8 баримт бичгийг орчуулах, аудитаас гарсан дүгнэлт тайлан орчуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. “ДЦС-4” ТӨХК нь  2018 оны 2 сард   I шатны аудит, 5 сард II шатны аудитыг “SGS” Олон Улсын байгууллагаар хийлгэсэн. Ийнхүү амжилт дүүрэн хэрэгжүүлсэн, ихээхэн хүч хөдөлмөр, хамтын ажиллагаа шаардсан төслийн үр дүн гарч “ДЦС-4” ТӨХК нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх компани болж 2018 оны 6 сарын 20-нд БАТЛАМЖАА хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

2018 оны 6 сарын 20-нд төслийн сүүлийн төлбөр болох 17,500,000 төгрөг төлөгдөж, “ДЦС-4” ТӨХК, МБТ-ийн хооронд өр төлбөргүй болсон.