2018 оны 9 сарын 3-6-ны өдрүүдэд Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв хамтран тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Бангладеш, Камбож улсаас нийт 40 гаруй оролцогч, Монгол улсаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Файн Чийз ХХК, Глобал Коммунитис ОУБ, АМУ Консалтинг ХХК, Мобиком Корпораци, ШУТИС-ҮТС, Гүнгэрваа ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МБТ-ийн төлөөлөл нийт 19 оролцогч тус тус хамрагдсан. Сургалтын зорилго нь менежментийн инновацийн ахисан түвшний мэдлэг, шинэ хандлагад суралцах, шинэлэг стратеги, арга хэрэгслийг үнэлэх, хөгжүүлэх замаар урт хугацааны тогтвортой байдлыг бий болгон ЖДҮ-ийн бүтээмж, чадамжийг нэмэгдүүлэхэд оршино. Сургалтын хөтөлбөрийн дагуу ЖДҮ дэх Менежментийн инновацийн өнөөгийн чиг хандлага,  дизайны сэтгэлгээгээр дамжуулан инновацийг бий болгох, ЖДҮ-т инновацийн тогтвортой байдлыг бий болгох загвар, ЖДҮ-т инновацийг бий болгоход засгийн газраас үзүүлэх дэмжлэг, ЖДҮ-ийн шинэлэг стратеги,  Азийн орнуудын тэргүүн туршлага, Шинэлэг арга хэрэгсэл, стратегийг үнэлэх нь зэрэг сэдвүүдээр хичээл заагдсан. Сургалтанд оролцогчдийн мэдлэгийг бататгах зорилгоор “Эрин цонх салхивчны үйлдвэр”-тэй танилцаж, Менежментийн инноваци, бүтээгдэхүүний инновацийн одоогийн байдал, цаашид сайжруулах боломж, зөвлөмжийг гаргасан.