Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын бүтээмжийн төв, Конрад-Аденауэр сан хамтран 2018 оны 11 сарын 06-07-ны өдрүүдэд Орхон, Дархан-Уул аймагт “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн, ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн зэрэг нийт 120 оролцогч хамрагдсан.

Хэлэлцүүлгийг нээж ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн үг хэлсэн. Хөтөлбөрийн дагуу аймгийн засаг даргын тамгын газрын болон ИТХ-ын ТНБД-ын мэдээллийг хийж, төрийн байгууллагын бүтээмж, чанарын удирдлагын талаар цаашид хамтран ажиллах талаар ТАЗ, МБТ, Удирдлагын академи зэрэг байгууллагууд илтгэл, Орхон, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-ын үйл ажиллагаа, ISO 9001 нэвтрүүлсэн туршлагатай тус тус танилцсан.