Монголын бүтээмжийн төв нь Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран “Инновацийн менежмент” сэдэвт сургалтыг 2018 оны 02 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг БНСУ- аас Гёонгги бүтээлч эдийн засаг, инновацийн төвийн Гадаад харилцааны газрын дарга Дэвид Сэхёон Баек удирдан явууллаа. Тус сургалтаар Инноваци, Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал, Ухаалаг үйлдвэрлэл, Юмсын интернэт, Кибер аюулгүй байдал, Гарааны бизнес ба инкубаторын ач холбогдол гэсэн сэдвүүдээр хоёр өдрийн сургалтыг орсон. Дэвид Сэхёон Баек нь инноваци, кибер аюулгүй байдлын чиглэлээр олон жил төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан арвин туршлагатай зөвлөх юм. Тиймдээ ч сургалтын онцлог давуу тал нь үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын тэргүүн туршлага, жишээ кэйсүүдээр дүүрэн байсан юм.

Уг сургалтанд Мобиком корпораци, Эрин интернэшнл ХХК, Интерактив Би Ай ХХК, Эрдэнэт ДЦС ТӨХК, ТЭСО ХХК, Модерн Номадс, МУИС, ХААИС, ШУТИС гэх зэрэг 10 байгууллагаас нийт 18 оролцогч хамрагдаж инноваци, ухаалаг үйлдвэрлэлийн талаар мэдлэг,туршлагаа нэмэгдүүллээ.