МБТ нь БНСУ-ын Бүтээмжийн Төвтэй 2016 онд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, энэхүү бичгийн хүрээнд Солонгосын бүтээмжийн төвийн буцалтгүй тусламжаар Олон улсын зайны сургалтын төвийг байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 19-нд МБТ-ийн УЗ дарга, АББ-ын Монголыг хариуцсан захирал Я.Эрхэмбаяр, МБТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Амарсайхан, БНСУ-ын Бүтээмжийн төвийн захирал Доктор Сүн Жик Хонг нар тус төвийн туузыг хайчлан нээлт хийв. Сургалтын төв нь 50 хүртэлх хүний суудалтай ба олон улсын сургалт хөгжлийн сүлжээ болох GDLN системийг суурилуулсан, хүчин чадал бүхий орчин үеийн техник, технологиор тоноглогдсон. Монголын Бүтээмжийн Төвийн хувьд тус төвөөр дамжуулан Азийн бүтээмжийн байгууллага болон бусад гишүүн орнуудтай холбогдохоос гадна орон нутгийн алслагдсан хот, аймгуудтай зайнаас холбогдож сургалт, зөвлөгөөг хурдан шуурхай хүргэх боломж бүрдүүлснээр бүтээмж, чанарын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх нэг том алхам болов. АББ-тай хамтран жилдээ 4-5 удаагийн олон улсын зайны сургалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Үйлчилгээний салбар дахь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежмент”, “ЖДҮ-д зориулсан удирдлагын инноваци”, “Ногоон бүтээмж”, “Хүнсний ханган нийлүүлэх сүлжээн дэх хүнсний аюулгүй байдал, эрсдлийн менежмент зэрэг сургалтууд энэ төвд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.