2018 оны 11 сарын 02-ны өдөр “ХАБЭА-н Манлайлал, оролцооны туршлага” сэдэвт мэдлэг хуваалцах өдөрлөгийг зохион байгуулав. Тус өдөрлөгт мэдлэг туршлагаа хуваалцахаар Мобиком Корпораци ХХК-ийн ХЭМАББО хэлтсийн менежер Ц.Батгэрэл “ХЭМАБУТ ба удирдах ажилтны үүрэг оролцоо” сэдвээр, ДЦС-4 ТӨХК-ийн ХАБЭА-н Хяналтын инженер Г.Чогдон “ДЦС-4 ТӨХК-д эрсдлийн үнэлгээг хийж буй туршлага”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл “ХАБЭА-н манлайлал, оролцоо Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн жишээн дээр”, Технологич инженер Ц.Мягмарнаран “ХАБЭА-н зөөлөн хяналтын арга Засвар механикийн заводын жишээн дээр”, ХАБЭА хариуцсан орлогч Л.Балдорж “Ажлын байран дах удирдлагын 70 хувийн нөлөөлөл Эрчим хүчний цехийн жишээн дээр” сэдвүүдээр, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн ХАБЭА-н ахлах Л.Должинсүрэн “ХАБЭА-н соёл ба ажилтнуудын оролцоо” сэдвээр, “Шунхлай” ХХК-ийн Техник, технологи хариуцсан захирал Л.Орхон “Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн АББ-ын загвар байгууллага болсон нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, бусад оролцогч байгууллагуудад мэдлэг, туршлагаа хуваалцсан болно.

Тус арга хэмжээнд 38 байгууллагаас нийт 85 оролцогч хамрагдав. Уг өдөрлөг өглөө 10 цагаас 12.30 цаг хүртэл үргэлжилсэн ба Эрин зочид буудал дахь Олон улсын зайны сургалтын төвд зохион байгуулагдсан.