Монголын бүтээмжийн төв 2018 оны анхны арга хэмжээ болох Мэдлэг хуваалцах нээлттэй өдөрлөг 2018 оны 1 сарын 9-ний өдөр болж өндөрлөв. Тус өдөрлөгт БГД-ийн Засаг даргын тамгын газрын Засаг даргын зөвлөх Ө.Үнэнбүрэн “Төрийн байгууллагын манлайлал” сэдвээр, Макс лайн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дэлгэрмаа “Мэдлэгийн менежмент” сэдвээр, ХААИС-ийн багш С.Баасансүрэн “Хөдөө аж ахуйн хоршоо болон үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түүний өсөн нэмэгдэж буй үүрэг” сэдвээр хүрэлцэн ирж 2017 онд зохион байгуулагдсан Азийн Бүтээмжийн Байгууллагын гадаад сургалтуудад хамрагдсан туршлага, шинэ мэдлэг, мэдээлэл, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа бусад харилцагч байгууллагын гишүүд, оролцогчидтой нээлттэйгээр хуваалцаж, харилцан санал солилцлоо. Тус өдөрлөгт нийт 10 оролцогч хамрагдсан юм.

Тус өдөрлөгөөр МБТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн танилцуулсан ба хөтөлбөрийн дагуу 2017 онд зохион байгуулагдсан олон улсын зайны сургалтуудад хамрагдсан оролцогчдод гэрчилгээг нь гардуулж өгсөн юм. Уг өдөрлөг өглөө 09 цагаас 12 цаг хүртэл үргэлжилсэн ба Эрин зочид буудал дахь Олон улсын зайны сургалтын төвд зохион байгуулагдсан болно.