Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ой, “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн зорилтын хүрээнд “Үйлчилгээний соёл 5С” нэвтрүүлсэн шилдэг худалдаа, хоол үйлчилгээний газрууддаа 2019 оны 10 сарын 29-ний өдөр өргөмжлөл, мөнгөн шагнал, талархлын бичиг гардууллаа. Монголын бүтээмжийн төвийн экспертүүд тус аянд зөвлөхөөр ажиллав.
Тасралтгүй сайжруулалтын аяныг амжилттай эхлүүлж, хамтран ажилласан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн хэлтсийн хамт олонд баяр хүргэхийн ялдамд улам их амжилтыг хүсэн ерөөе!