Монголын бүтээмжийн төв нь Азийн бусад орны бүтээмжийн төвүүдтэй хамтран ажиллаж, бүтээмжийн чиглэлээр харилцан туршлага судлах ажил хэргийн аялалыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэхүү ажлын хүрээнд 2018.08.10-14-ний өдрүүдэд Солонгосын бүтээмжийн төвийн төлөөлөгч ноён Кёоо Сүнг Нох /Mr. Kyoo Sung NOH/, ноён Тайхо Канг /Mr. Taiho KANG/, ноён Донг Кёо Хан /Mr. Dong Kyu  HAN/ манай улсад айлчилж Монголын бүтээмжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж бусад албаны хүмүүстэй уулзсан.

Хөтөлбөрийн хүрээнд 2018.08.13-нд төлөөлөгчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд айлчилж шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ, Инновацийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Энхтуяатай уулзалт хийн бүтээмжийн, инновацийн талаарх өнөөгийн байдалтай танилцаж, харилцан санал бодлоо солилцсон.

Түүнчлэн төлөөлөгчдийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга У.Бямбасүрэн, ахлах референт П.Зоригтбаатар нар хүлээн авч Монгол Улсын бүтээмжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, төрийн байгууллагад бүтээмж хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Мөн АББ-ын Монголыг хариуцсан захирал, МБТ-ийн УЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр төлөөлөгчдийг хүлээн авч төвүүд хоорондын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Тус айлчлалын үеэр төлөөлөгчид Засгийн газрын ордон, Монгол Улсын түүх соёлын музей, байгалийн сайхантай танилцаж Монголын талаар илүү сайн мэддэг болоод буцлаа.