БНСУ-д инновацийн менежмент, аж үйлдвэржилтийн 4,0 хувьслыг эрчимтэй хэрэгжүүлж,  улс орныхоо эдийн засаг хөгжлийг хэрхэн түргэтгэж, бүтээмжийг  дээшлүүлдэг тухай судлах зорилготой 2018 оны 12 сарын 17-20-ны өдрүүдэд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Эрдэнэт УБҮ, Эрдэнэт ДЦС ТӨХК-ийн бүтээмж, инновацийн мэргэжилтнүүд оролцсон. Хөтөлбөрийн дагуу дараах байгууллагуудад зочилж тэргүүн туршлагаас судалсан. Үүнд:

  • БНСУ-ын Бүтээмжийн төв
  • Самсунг инновацийн музей
  • Ди камп- старт ап-ийн төв
  • Энержи дрим инновацийн төв
  • Хайт жинро үйлдвэр
  • Корес төрийн өмчит компани
  • Панггё старт апийн төв

Солонгос Улсын старт апуудыг дэмжих хөтөлбөр, төслүүд нь үр дүнтэй хэрэгжиж улсынхаа эдийн засаг хөгжилд бодит тусгал болж байгаа нь төрийн болон хувь хүмүүс, салбар, үйлдвэрийн газрын хүчин чармайлтыг нэгтгэн дэмжиж ирсэнтэй холбоотой байна.

Оролцогчид мэдээлэл технологийн дэвшил, инновацийн ололт амжилтад тулгуурлан бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийн талаарх олж авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан цаашид Старт апууд, инновацийн талаар сургалт, хурал зохион байгуулах, инноваци, шинэ санааг дэмжих хөгжүүлэх хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх боломжтой болсон юм.