Монголын бүтээмжийн төв нь Азийн бүтээмжийн байгууллага /АББ/-тай хамтран “Төрийн байгууллагын бүтээмж, канадын туршлага” сэдэвт  сургалтыг 2018 оны 5 сарын 28-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг АББ-ын Эксперт, Канад Улсын Манитоба мужийн Төрийн захиргаа, санхүү, төвлөрсөн үйлчилгээний газрын Инноваци, үйлчилгээний хэлтсийн захирал Гай Гордон удирдан явуулсан юм.

Сургалтанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 52 мэргэжилтэн хамрагдсан.  Сургалтын хөтөлбөрийн дагуу АББ-ын төрийн байгууллагын бүтээмжийн тогтолцоог төрийн байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад ашиглах нь, Канад Улсын төрийн байгууллагын гүйцэтгэлийг сайжруулах удирдлагын тогтолцоо зэрэг сэдвээр хичээл орж, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлсэн.