МБТ нь 2018 оны 12 сарын 11-14-ний өдрүүдэд “Хүнс, хөдөө аж ахуйн бизнесийн хог хаягдлын менежмент” сэдэвт сургалтыг Олон улсын зайны сургалтын төвд зохион байгуулав. Тус сургалтыг Япон НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах байгууллагын Төслийн мэргэжилтэн Ийнгарарасан Милваканам, Шүничи Хонда, Шри Ланк улсын Перадэнья Их сургуулийн Хөдөө аж ахуйн инженерингийн тэнхимийн багш профессор Мохаммед Мовжүүд болон БНСУ-ын Хөдөө аж ахуйн ШУ-ны Институтын Эрдэм шинжилгээний ажилтан Док. Ли Чанг Хүүн нар удирдан явуулсан ба Монгол улсаас 5 оролцогч, Камбож, Филиппин, Вьетнам гэсэн 3 улс орнуудаас нийт 100 гаруй оролцогчидтой GDLN системээр зэрэг холбогдон суралцаж, мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.

Сургалтаар хүнс, хөдөө аж ахуйн хог хаягдлын менежментийн сүүлийн үеийн чиг хандлага, инновацлаг шийдлүүдийн талаар ойголт авах, хүнс, хөдөө аж ахуйн хог хаягдлыг баялаг, ашиглагдахуйц нөөц болгон хувирган хөгжүүлэх замаар хүнс, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг дээшлүүлэх бүтээлч, шинэлэг техникүүдээс суралцах, хог хаягдлын менежментийг бизнесийн загварт нэгтгэн хэрэгжүүлэх, бусад улс орнуудын төрийн болон хувийн байгууллагад хэрэгжүүлсэн тэргүүн туршлагуудтай танилцах, хог хаягдлыг дахин ашиглах технологийн шийдлүүдээс суралцсан юм.