Монголын бүтээмжийн төв нь 2018 оны 04 сарын 2-нд Эрин интернэшнл ХХК-нд Эрчим хүчний хэмнэлтийн төслийг хэрэгжүүлэх гэрээний төсөл, төслийн танилцуулгыг хүргүүлсэн. Ийнхүү 2018 оны 4 сарын 09-нд Эрчим хүчний хэмнэлт төслийг Эрин Интернэшнл ХХК-нд хэрэгжүүлэх удирдлагын багийг 19 хүний бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх захирлын тушаалаар томилсон. Төслийг нээж 2018 оны 5 сарын 1-нд Удирдлагын багийн дарга, гишүүдийн оролцоотойгоор анхны хурал зохион байгуулагдаж тухайн хурлаар эрчим хүчний хэмнэлт төслийн танилцуулга, төлөвлөгөө танилцуулагдсан. Мөн эрчим хүчний хэмнэлтийн тухай ойлголт өгөх сургалтыг зохион байгуулсан.

Төслийн явцад гарсан үр дүн:

  • Төслийн багийн нэр, уриа, лого бэлэн болсон .
  • Багаж тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлын хэмжээ, ажиллах цагийг багтаасан жагсаалт
  • “Эрин интернэшнл” ХХК-нд хамааралтай бүх обектуудын цахилгаан хэрэглээний таларх дэлгэрэнгүй мэдээлэл /чадал Вт, тоо ширхэг, нийт кВт, нийт зардал гэх мэт/
  • Эрчим хүчний өндөр хэрэглээтэй газруудын талаарх мэдээлэл
  • Оффисын бүх компьютерийг “sleep mode” горимд шилжүүлсэн.
  • Зурагт хуудсууд
  • Бүх ажилтнуудад эрчим хүчний хэмнэлтийн сургалт орсон.
  • Хийгдэх ажлууд, хэмнэлтийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн
  • Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, зорилтууд
  • Сайжруулалтын ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө
  • I, II дугаар ээлжийн хийгдэх ажлын төлөвлөгөө
  • Тоолууржуулах шаардлагатай хэсгүүдийн жагсаалт
  • Цонх салхивчны үйлдвэрт байрлах оффис болон ажилчидын хувцас солих өрөөнд дулааны 1200 панель суурилуулж дулаанд холбосон
  • Сэргээгдэх эрчим хүч ашиглаж “эрин интернэшнл ххк” –ны талбайн гэрэлтүүлэг хийх танилцуулга