Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ 5S –ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид Бүтээмж чанарын талаар үндсэн ойлголт, Үйлчилгээний соёл, Бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэл 5С-ийн талаарх сургалтыг зохион байгууллаа.