Бүтээмжийн
Үр Шим

Хөрөнгө оруулагчид

Эдийн засгийн өндөр өгөөж, ашиг орлого

Иргэн, хамт олон

Өсөлт, хөгжил

Хэрэглэгчид

Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, сэтгэл ханамж

Улс орон

Зөв бодлого, эрүүл орчин

Нийгэм

Амьдралын чанар, аз жаргал

Ирээдүй

Өрсөлдөх чадвар, Өндөр амжилт

Арга хэмжээ

blog-img-1
2023-08-02

Хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд хөнгөлттэй зээл олгож байна

УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь (зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн нийт 19 хувь (зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.

blog-img-1
2023-08-04

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд 335.6 тэрбумыг төлжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлжээ.

blog-img-1
2023-08-02

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөжээ.

blog-img-1
2023-08-08

Саран дээр газардахтай холбоотойгоор иргэдийг нүүлгэнэ

ОХУ ойрын нэг жилийн хугацаанд "Luna-25" хөлгөө саран дээр газардуулахаар төлөвлөж буй. ОХУ хамгийн сүүлд 1976 онд саран дээр газардсан. Энэ удаад Москвагаас зүүн зүгт 5550 км зайд орших Восточный Космодром станцаас "Союз-2 Фрегат" хөөргөгч онгоцоор "Luna-25" хөлгийг хөөргөх аж. Бараг 50 жилийн дараа дахин саран дээр газардах гэж буйтай холбоотойгоор Хабаровск мужийн Шахтинский суурингийн оршин суугчдыг наймдугаар сарын 11-нд нүүлгэн шилжүүлэх болжээ. Шахтинский нь ОХУ-ын зүүн хязгаарын тосгон юм. Пуужин хөөргөгч онгоц Шахтинский орчимд унана гэж таамаглаж буй тул ийнхүү нүүлгэн шилжүүлэлт хийх шийдвэр гаргасан байна. "Умалта, Уссамах, Лепикан, Тастах, Саганар голуудын амсар, Бурея голын гатлага онгоцны гарцын хэсэг нь урьдчилан таамагласан уналтын бүсэд багтаж байна" гэж Хабаровск мужийн Верхнебурейн дүүргийн дарга Алексей Маслов хэллээ. "Luna-25" хөлгийг хөөргөж буй гол зорилго нь зөөлөн газардах технологийг хөгжүүлэх, сарны дотоод бүтцийг судлах, нөөц, тэр дундаа усны хайгуул хийх юм.

blog-img-1
2023-08-07

Пёньян: ОХУ руу зэвсэг экспортлоход анхаарлаа хандуулна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас Бямба гариг хооронд улсынхаа зэвсгийн үйлдвэрүүдээр зочлов. Тэрбээр энэ үеэрээ пуужингийн хөдөлгүүр, их буу болон бусад зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зааварчилгааг өгчээ. Тус улс стратегийн болон ердийн төрөл бүрийн зэвсэг бүтээхийг эрмэлзэж, төрөл бүрийн үзэсгэлэн дэлгэж буй цаг үед олон өдөр үргэлжилсэн энэхүү онцгой айлчлал тохиолоо.

blog-img-1
2023-08-02

Ван Иг АНУ-д айлчлахыг албан ёсоор урьжээ

Хятадын Гадаад хэргийн сайдаар буцаан томилогдсон Ван Иг Вашингтонд айлчлахыг албан ёсоор урьсан талаар АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Матт Миллер мэдэгджээ. Тэрбээр Даваа гарагт АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Даниел Критенбринк болон Хятадын Гадаад хэргийн яамны Хойд Америк, Далайн асуудал эрхэлсэн ерөнхий захирал Ян Тао нартай уулзах үеэрээ урилгыг өгсөн гэж мэдэгдэв. Гэхдээ Ван И урилгыг хүлээж авах эсэх нь хараахан тодорхойгүй байна

MPO

Гишүүнчлэл

Хэрэв та сонирхож байгаа бол