Түүхэн замнал2019-02-19T08:05:01+00:00

March 1992

Бүтээмжийн үүсэл, санаачилга

1992 – 1999 онуудад

  • МБТ байгуулагдаж, АББ-ын гишүүн улс орноор элсэв
  • Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхлэв
  • Бүтээмжийн талаарх ном, сонин хэвлэлүүдийн хэвлэгдэж эхлэв
  • Олон улсын болон үндэсний түвшинд бүтээмжийн мэргэжилтнүүд бэлтгэгдэв
  • Ногоон бүтээмжийг дэмжих хөтөлбөрүүд зохион байгуулагдав
  • Аж ахуйн нэгж байгууллагын “Бүтээмж дээшлүүлж чанар сайжруулах нэгдсэн хөтөлбөр” анх Говь ХК дээр хэрэгжив
  • МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний Бүтээмжийн Шагнал бий болов
  • МУ Дэлхийн Бүтээмжийн ШУА-ийн гишүүнээр элсэв

October 2000

Хөгжил дэвшил

2000 – 2008 онуудад

Үндэсний бүтээмжийн шагналын анхны эзэд тодров

Үндэсний Бүтээмжийн анхдугаар их хурал болов

Багануур ХК-д “Өөрчлөлтийн менежмент” сэдвээр АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл хэрэгжив

МУ-д бүтээмжийн хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч Доктор П.Шүрчулуу Дэлхийн Бүтээмжийн ШУА-ийн “Уолтер Эйгнер”-ийн шагналыг хүртэв

2006-2020 оны Үндэсний Бүтээмжийн бодлого боловсруулагдав

Бүтээмжийн өргөөний нээлт болов

АББ-ын зөвлөлийн хурал МУ-д зохион байгуулагдав

Бүтээмжийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Үндэсний Бүтээмжийн хоёрдугаар их хурал зохион байгуулагдав

Олон улсын Менежмент бүтээмжийн дээд сургууль байгуулагдав

Үндэсний бүтээмжийн холбоод байгуулагдав

  • Бүтээмжийн мэргэжилтнүүдийн холбоо
  • АББ-ын Монголын Нийгэмлэг
  • Чанарын дугуйлангийн холбоо

Ньютел ХХК дээр “Үйлчилгээний байгууллагын төгөлдөршил” сэдвээр АББ-ын загвар байгууллага болж үндэсний семинар зохион байгуулагдав

“Бүтээмжийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдаж эхлэв

September 2009

Өөрчлөлт шинэчлэлт

2009 – 2012 онуудад

Японы ТАМСЕК сангийн шугамаар Сингапур улсад 90 Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэгдэв

Гишүүн орнуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүтээмжийн хөтөлбөр хэрэгжүүлэгч загвар компанийн төсөл

НХХЯ-ны “Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх ажлын сонгон шалгаруулалт”-аас бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх байгууллагаар ажиллав

“Бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдийн хэрэгжилт ба загвар компани” сэдэвт тэргүүн туршлага хуваалцах Үндэсний семинар болов

МБТ-ийн ТУЗ-ийн дарга  Я.Эрхэмбаяр АББ-ын 1-р дэд даргаар томилогдов

Бүтээмжийн хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойн Бүтээмжийн өдөрлөг зохион байгуулагдав

September 2017

Тасралтгүй сайжруулалт

2014-2017 онуудад

Чанарын дугуйлангуудын туршлага судлах чуулга уулзалтыг зохион байгуулав

Удирдлагын нэгдмэл тогтолцоо сэдэвт АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл Шунхлай ХХК  дээр хэрэгжив

ДЦС-3 ТӨХК-д ЧУТ ISO9001:2008 олон улсын стандарт хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч ажиллав

Материалын урсгал зардлын тооцоолол сэдэвт АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл Мөнхийн үсэг ХХК, Гүнгэрваа ХХК, Эрин цонхны үйлдвэрүүд дээр хэрэгжив

“Тоног төхөөрөмжийн иж ашиглалт” сэдвээр олон улсын семинар зохион байгуулав

Эрчим хүчний хэмнэлт сэдэвт АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл АПУ ХК, ТЭСО Корпораци, УБЦТС ТӨХК дээр хэрэгжив

“Бүтээмжийн төвүүдийн мэдлэгийн менежментийн тэргүүн туршлага” сэдэвт олон улсын семинарыг МУ-д зохион байгуулав

Олон улсын зайны сургалтын төв байгуулагдсан

“ЖДҮ-д зориулсан Чанарын Нэгдсэн удирдлага” сэдэвт олон улсын сургалтыг МУ-д зохион байгуулав