Монголын Бүтээмжийн Төвийн Удирдах зөвлөлийн даргын мэндчилгээ

Бүтээмжийн “гараатай бариагүй аян”-д нэгдэн, дэлхийн шилдэг  менежментийн ололтоос цаг алдалгүй суралцаж, бүтээмжийн  өсөннэмэгдэх үр шимээс хүртэж, амжилт гарган ажиллаж байгаа нийт харилцагчид, байгууллага, хувь хүмүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж,  амжилт хүсэж хүсье!

Монголын бүтээмжийн төв /МБТ/ нь Азийн бүтээмжийн байгууллага /АББ/-тай хамтран бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, бүтээмж чанарын шинэлэг үзэл баримтлалыг  нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болгон улс орны  эдийн засгийн өсөлт болон хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахаар бүтээмжийн хөтөлбөр, бусад олон талт үйл ажиллагааг 1992 оноос тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийг дэмжиж ногоон бүтээмжийн чиглэлээр АББ–ын загвар байгууллага бий болгох төслүүдийг “Эрчим хүчний хэмнэлт- ЭХУТ ИСО 50001”, АПУ ХК, ТЭСО Корпораци, УБЦТС ХК, “Материалын урсгалын зардлын тооцоолол ИСO 14051” сэдвээр Мөнхийн Үсэг ХХК, Гүнгэрваа ХХК, Эрин цонхны үйлдвэрт амжилттай хэрэгжүүллээ.

Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийн асуудлаар олон талт арга хэмжээг зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна.Үүний үр нөлөө нь төрийн байгууллагуудын бүтээмж, чанар дээшилж сайн засаглалыг хөгжүүлж улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах явдал юм.

Бүтээмжийн хөдөлгөөний манлай хүч болсон харилцагч, үйлчлүүлэгч байгууллагууд, орон нутаг, олон нийтийн дэмжлэг оролцоо, санал  санаачлага, төр засгийн өргөн дэмжлэг тулгуур туйлын чухал тул Та бүхнийг цаашид улам эрчимтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

Бүтээмжийг бүх нийтийн хүртээл болгоцгооё!

Монголын бүтээмжийн төвийн цахим хуудаснаа зочилсонд баярлалаа.

Монголын бүтээмжийн төвийн УЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр