Азийн Бүтээмжийн Байгууллагын арга хэмжээ, тэдгээрийн төрөл

Олон улсын төсөл, арга хэмжээ

Бүтээмжтэй холбоотой тодорхой асуудлыг өргөн хүрээнд судлах зорилгоор өгөгдөл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд оршино.

Шинэ мэдлэг, тэргүүн туршлага болон судлагааны ололтуудыг түгээн таниулах ба хуваалцахад оршино.

Бүтээмжтэй холбоотой одоогийн болон шинээр гарч ирж буй асуудлууд, тэдгээрийн утга учир болон боломжит шийдлүүдийн талаар санал бодол, мэдлэгээ хуваалцахад оршино.

Тэргүүн туршлага, инноваци болон дэвшилтэт технологи дээр суурилсан боломжуудаас суралцаж, хэрэгжүүлэхэд оршино.

Бүтээмжийн арга хэрэгсэл, техник, арга зүй болон хамааралтай зөвлөмж гаргах эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад гардаг асуудлуудын талаар хэлэлцэх, мэдлэг хуваалцах ба шинээр гарч ирж буй сэдвүүдийг судлахад оршино.

Оролцогчийн чадавхи, гүйцэтгэлийг сайжруулах зорилготойгоор боловсруулагдсан бүтэцтэй хөтөлбөрийн дагуу мэдлэг, туршлага өндөртэй зөвлөхүүдийн хичээлийг сонсон сүүлийн үеийн мэдээлэл ба практик ур чадвар олж авахад оршино.

Олон улсын GDLN системээр дамжуулан зайнаас Азийн Бүтээмжийн Байгууллагын зөвлөх багш нарын хичээлийг сонсож, тулгарч буй асуудлуудыг шийдэхэд зөвөхүүдээс зөвлөмж авах, бусад гишүүн орнуудын туршлагаас суралцах, мэдлэгээ хуваалцахад оршино.