Азийн Бүтээмжийн Байгууллагын олон улсын сургалт, арга хэмжээнд хамрагдах талаар

Азийн Бүтээмжийн Байгууллага нь жилдээ 80-100 олон улсын сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг ба тус арга хэмжээнүүд Ази-Номхон далайн 20 улс орон болон Азийн Бүтээмжийн Байгууллагын гишүүн бус Герман, Австрали, АНУ гэх зэрэг улс орнуудад зохион байгуулагддаг /2018 оны арга хэмжээнүүдийн жагсаалт, танилцуулгыг эндээс харна уу/. Тус арга хэмжээнүүдэд өөрсдийн байгууллагын ажилтнаа эсвэл хувь хүн Монгол улсыг төлөөлөн оролцуулах боломж бүрэн нээлттэй ба дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд оролцогч нэр дэвших эрх үүснэ. Үүнд:

  1. Монголын Бүтээмжийн Төвийн харилцагч байгууллага/хувь хүн байх
  2. Нэр дэвшүүлэх арга хэмжээг сонгон, тус арга хэмжээний танилцуулга, шаардлагатай танилцсан байх
  3. Гадаад арга хэмжээнд хамруулахаар нэр дэвшигч сонгохдоо англи хэлний мэдлэг, тухайн сонгосон сэдвийн хүрээн дэх мэдлэг туршлага, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхлыг нь авч үзсэн байх
  4. Монголын Бүтээмжийн Төвд сонирхож буй арга хэмжээний талаар сургалт эхэлхээс хамгийн багадаа 2-3 сарын өмнө мэдэгдсэн байх
  5. Нэр дэвшигчийг шалгаруулах хуудсыг монгол хэл дээр бөглөн ирүүлэх

/Оролцогч нэр дэвшүүлэх хуудасны маягтыг эндээс татаж авна уу/

  1. Нэр дэвшигчийн анкетыг англи хэл дээр дэлгэрэнгүй бөглөж ирүүлэх

/Нэр дэвшигчийн анкетыг эндээс татаж авна уу/

Жич: Нэр дэвшигчийн анкет буюу Биодата-г Монголын Бүтээмжийн Төв хянаж шалгасны дараа Азийн Бүтээмжийн Байгууллага руу илгээх ба хариу нь анкетыг илгээсэн өдрөөс хойш 1 сарын хугацаанд гардаг. Нэр дэвшигчэд ямар нэг хариу ирээгүй тохиолдолд тухайн арга хэмжээнд шаардлага хангаагүй, эсвэл өөр оролцогчийг сонгосон гэж ойлгох тул оролцох боломжгүйд тооцх бөгөөд үүнд Монголын Бүтээмжийн Төв хариуцлага хүлээхгүй болно. Хэрэв нэр дэвшигчэд оролцох урилга и-мэйлээр ирсэн тохиолдолд Монголын Бүтээмжийн Төвөөс холбогдож бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

Гадаад сургалтанд оролцогчид