Бүтээмж, чанар сайжруулах чиглэлээр сургалт явуулж, зөвлөгөө өгөх сэдвүүд

Бүтээмжийн тухай ойлголт жил өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж зөвхөн үр ашгийн харьцаагаар хязгаарлагдах зүйл биш болсон. Зардал болон чанарын асуудлыг хамран хүрээ нь  өргөжин тэлж ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, нөөцийг хамгаалах гэх зэрэг нийгмийн хариуцлагыг хамарч бизнесийн төгөлдршлийг бий болгох засаглал, байгаль орчин хамгаалал болж хөгжсөн.

5С нь ажлын байрыг зохион байгуулалттай, цэвэр цэмцгэр байлгаснаар ажлын бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэрэгсэл юм. 5С хэрэгжүүлсэнээр аливаа зүйлийг хайх хугацаа багасна, бүтээгдэхүүний гологдол буурна, зардал буурна, тээвэрлэлт, хүргэлтийн хугацаа багасна, ажлын байрны аюулгүй нөхцөл хангагдана, сэтгэл ханамж дээшилнэ.

Байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг  сайжруулах зорилготойгоор ажилтнуудаас  гарах шинэ ба шинэлэг санал санаачлагыг  нэгтгэх зохион байгуулалттай систем юм.

Чанарын дугуйлан гэдэг нь тухайн байгууллагын ажилтнууд сайн дурын үндсэн дээр нэгдэж баг болон өөрсдийн ажлыг сайжруулж, харилцан өөрсдийгөө хөгжүүлэх замаар байгууллагын бүтээмж, чанарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог чанар, үр ашиг бүтээмжийг сайжруулах зорилго, бүхий багийн үйл ажиллагаа юм.

Ногоон бүтээмж нь нийгэм эдийн засгийн хөгжлийн бодит хэмжүүр бөгөөд байгаль орчинд халгүй хамгийн үр ашигтай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохын тулд зохиостой техник, технологи, удирдлагын арга хэрэгслийг хослуулан хэрэглэдэг стратеги, үйл ажиллагаа юм. Мөн энэ нь хаягдлыг хамгийн бага байлгах, хаягдлыг бууруулах, хаягдлаас урьдчилан сэргийлэх, эрчим хүч нэмнэх, бохирдлыг хянах, чанарын удирдлагын систем, ажлын байрны ёс дэглэм, байгаль орчны удирдлагын систем зэрэг олон төрлийн арга хэрэгслүүдийг хамардаг.

Байгууллагын үйл ажиллагааг бүх түвшинд сайжруулах, цаашид тогтвортой хөгжих үндэс суурийг тавих ач холбогдолтой учраас чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь стратегийн чухал шийдвэр юм. Гол зарчим нь хатуу хяналт буюу үнэлгээний систем тогтоох бус харин, чанарын соёлыг байгууллагын бүх ажилтнуудын дунд хэвшүүлэхэд оршино.

Энэ нь байгууллагын хамгийн шилдэг гарцыг бий болгох хөтөч болж, оновчтой арга техникүүдийг ашиглах замаар хамгийн шилдэг гарцыг бий болгоход туслана. Бизнесийн төгөлдөршлийн загвар нь манлайлал, төлөвлөлт, мэдээлэл, хүний нөөц, процессууд, хэрэглэгчид ба үр дүнгүүд гэсэн категориудаас бүрддэг бөгөөд эдгээр гол түлхүүр элементүүд нь тухайн байгууллагад хэрхэн хэрэгжиж буйг хэмждэг.

Удирдлага ажиллагсад  хоорондын харилцаа холбоо, ажиллагсад  ажлын байран дээрээ хөгжих боломж, мөн алба, хэлтэс, нэгжүүдийн хоорондын уялдаа холбоо үр дүнтэй явагддаг эсэх, шинэ санаа санаачлагыг удирдлагын зүгээс дэмждэг эсэх, ажиллагсад өөрсдийн ажилдаа сэтгэл ханамжтай байдаг зэрэг асуудлуудыг тодорхойлох зорилгоор асуулгын аргаар явуулж, дүн шинжилгээ хийдэг судалгаа юм.

ТҮС  нь гүйцэтгэлийн хэмжилтийн арга ба Харвардын Бизнесийн сургуулийн Док.Роберт Каплан ба Док Давид Нортон нар 1992 онд танилцуулсан юм. Энэхүү аргачлал нь байгууллагын бизнесийн үр дүнг жолоодох  уламжлалт санхүүгийн болон санхүүгийн бус хэмжүүрүүдийг нэгтгэж байгууллага урт хугацаанд тогтвортой ажиллах ирээдүйдээ төвлөрөх боломжийг хангаж өгнө.

Ногоон бүтээмжийн хандлагыг хэрэгжүүлэх арга техникүүдийн нэг нь 3R юм. Үйлдвэрлэлийн процессийн оптимизейшн  ба хаягдал бууруулах  үйл ажиллагааны үндэс суурь нь эдгээр үйл ажиллагаанууд байдаг.

Энэ нь бизнесийн процессийг дахин шинэ үзэл бодлоор загварчлан зардал, чанар, үйлчилгээ бу хурд зэрэг гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийн үр дүнг огцом том хэмжээгээр сайжруулах тухай шинэлэг хандлага юм.

ЯЦС Тоёото Үйлдвэрлэлийн Системийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь байдаг. ЯЦС үйлдвэрлэлийн технологийн системийн үр ашгийг хамгийн дээд түвшинд байлгах зорилго бүхий үндсэн зарчим буюу яг хэрэгтэй үед,хэдий хэмжээтэй хэрэгтэй ба шаардлагатай тоо хэмжээгээр үйлдвэрлэх тухай юм.

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ тоног төхөөрмжийн үйл ажиллагаанд залруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн өмнө хийгдэх ажил байдаг. Тоног төхөөрмжийн засвар үйлчилгээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний үр дүнгээр хэмжигддэг(эдийн засгийн томъёолол нь өртөг үр ашгийн шинжилгээ) эерэг байна. Та машинаа байнга л тохиргоо хийж арчилж байвал зөвхөн эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлээд зогсохгүй бас түлшний зардал хэмнэнэ. Хэрвээ түлшний хэмнэлт тохиргооны зардлаас  илүү байж чадах юм бол энэ тоног төхөөрөмжийн иж ашиглалт юм.

1987 онд Моторола анх компанидаа 10 дахин их сайжруулалтыг бий болгож чадсаныхаа дараа 6 сигмаг анх удаа нээж эхлүүлсэн. Р.Томкинс 6 сигма бол бүтээгдэхүүн бүр, процесс бүр, ба гүйлгээ бүрийн  алдааг бараг бүрэн арилгах хөтөлбөр юм. Бусад хүмүүс ашигт ажиллагааг өсгөх стратегийн санаачлага бөгөөд зах зээлээ нэмэгдүүлэх ба хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулахад ашиглагддаг статистик арга ба чанарын хувьд маш том хэмжээний үр нөлөөг бий болгож чаддаг.

Шугаман үйлдвэрлэлийн систем  эсвэл шугаман үйлдвэрлэл нь гол нь “лийн”  эсвэл хамгийн бага хугацаа, бараа материал, зай талбай, хөдөлмөр ба мөнгө зарцуулах зарчмаар ажиллах тухай юм.

Эрчим хүчний хэмнэлт/Удирдлага байгууллагын хэмжээнд гарч буй эрчим хүчний алдагдлыг залруулах, багасгах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий дараалсан үйл ажиллагаа/ хөтөлбөрүүдийн багц юм. Эдгээрт дараахь үйл ажиллагаанууд хамаарна. Үүнд: Эрчим хүчний хэмнэлт: Үйл ажиллагаанд хэрэглэж буй эрчим хүчний алдагдал гаргахаас зайлсхийх, Дамжуулах: Хэрэгцээгүй эрчим хүч дамжуулалтыг бууруулах(цахилгаан дулаан…), эрчим хүч дамжуулалтыг үр нөлөөг дээшлүүлэхийн тулд шинэчлэх, Эрчим хүчний ашиглалт: Эрчим хүчний үр ашгийг сайжруулах ба хэрхэн ашиглах ёстой талаар нарийвчлан судлах, Эрчим хүчний сэргээлт: Хаягдлаар эрчим хүчийг ашиглан (боломж эсвэл бодит) бусад процессуудыг тэжээх юм.

Энэ нь ажиллаж байгаа арга барилыг сайжруулах, шинэчлэн хөгжүүлэх, өөрчилөх, инновацийг хэрэгжүүлэх замаар нэмүү үнэ цэнийг бий болгох үйл ажиллагаа юм.

Энэ нь аж үйлдвэрлэл эрхлэж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хязгаарлагдмал нөөцийг хэрхэн бид хэрэглэж бүтээгдэхүүн гаргаж ирсэн өнгөрсөн үеийг тодорхойлоход туслаад зогсохгүй,  цаашид яаж сайжруулах боломжтой болон процессын үе шат болгоныг нэмэн өртөг бий болгодог болгон загварчилахад тустай юм. Энэ нь Ногоон бүтээмжийн нэг арга хэрэгсэл ба монгол улсад түгээн дэлгэрүүлсэнээр тогтвортой хөгжлийг хангах бодлогод оруулах хувь нэмэр болох ач тустай.