Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр

Аж ахуйн нэгж байгууллагын бүтээмж, чанарыг дээшлүүлэхтэй холбогдон суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор зохион байгуулдаг Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх анхан шатны вакум сургалт нь Монголын Бүтээмжийн Төвийн жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалт сургалт юм. Уг сургалтыг анх 1998 онд Азийн Бүтээмжийн Байгууллагын зөвлөх багш нар зохион байгуулж үндэсний бүтээмжийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн ба түүнээс хойш үндэсний бүтээмжийн мэргэжилтнүүд тус сургалтыг 19 дэх жилдээ зохион байгуулж, 2017 оны байдлаар нийт ……. бүтээмжийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаад байна.

Тус сургалтын хөтөлбөрийг олон улсын бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр болон өмнөх сургалтанд оролцогчдын саналд тулгуурлан боловсруулсан. Иймд зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, орчин үеийн бүтээмжийн менежментийн үзэл баримтлал, хандлагуудаас суралцах боломжийг оролцогчдод олгодгоороо онцлогтой юм. Мөн оролцогчид 5 өдрийн турш багш нараас суралцахаас гадна бие биенээсээ суралцан, байгууллага дээрээ бүтээмж, чанарын хөдөлгөөнийг өрнүүлэх арга техникүүдэд суралцах юм.

Сургалтаар олж авч буй мэдлэгээ бататгах зорилгоор оролцогчид бүтээмж, чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагууд дээр очин  хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн талаарх бодит туршлага, ололт амжилт, алдаа дутагдал, анхаарах ёстой зөвлөмж гээд цаашдын хэрэгжүүлэлтэнд хэрэг болох олон хэрэгтэй мэдээллийг олж авдаг юм.

2018 оны Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх 20 дох удаагийн вакум сургалтыг 4 дүгээр сарын …. – …..-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус сургалтанд урьдчилан бүртгүүлэхийг хүсвэл оролцогчийн анкет бөглөн info@mpo-org.mn хаягт ирүүлнэ үү. (Анкет татаж авах)

2013 он анхан шат

2013 он ахисан шат

2014 он

2015 он Ахисан шат

2016 он Анхан шат

2017 он анхан шат

Татаж авах