Техник экспертийн үйлчилгээ

Зохион байгуулагч: Монголын бүтээмжийн төв болон Азийн бүтээмжийн байгууллага хамтран зохион байгуулна.

Зорилго: Үндэсний бүтээмжийг сайжруулах хэрэгцээнд үндэслэн байгууллагын чадавхийг институцийн хэмжээнд сайжруулах ба техникийн ур чадварыг шат ахиулан сайжруулахад зөвлөх үйлчилгээгээр хангахад оршино.

Хамрах хүрээ: Техник экспертийн үйлчилгээг байгууллагууд захиалан авч болох ч илүү үр ашигтай, үр дүнтэй байлгах зорилгоор Монголын Бүтээмжийн Төв жил бүрийн заагдах сэдвүүдийг сонгож олон нийтэд зарлан, аль болох өргөн хүрээтэйгээр олон тооны байгууллагын төлөөллийг оролцуулдаг билээ.

Тус техник экспертийн үйлчилгээний хугацаа дээд тал нь ажлын 12 хоногийн хугацаатай байдаг бөгөөд экспертийг Азийн Бүтээмжийн Байгууллага сонгоно. Ингэхдээ зөвлөхийн бүтээмжийн байгууллагууд, бусад бүтээмжийн оролцогч талуудтай нягт хамтран ажилладаг байдал, туршлага, заах арга зүй зэргийг харгалзан үздэг.

2018 оны Техник экспертийн үйлчилгээг дараах сэдвийн чиглэлийг баримтлана:

  1. Ухаалаг аж үйлдвэр

1) Аж үйлдвэр 4.0

2) Үйлдвэрлэлийн төгөлдөршил

  1. Ухаалаг үйлчилгээ

1) Үйлчилгээний төгөлдөршил

2) Үйлчилгээний салбарын хувьсал

  1. Ухаалаг хөдөө аж ахуй

1) Ирээдүйн хоол хүнс

2) Дэвшилтэт хөдөө аж ахуйн удирдлага

3) Орон нутгийн болон ‘Inclusive’ хөгжил

  1. Ухаалаг төрийн байгууллагын бүтээмж

Монголын Бүтээмжийн Төв 2015 оноос хойш Кайзэн, Боловсролын байгууллагад чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь, Бүтээмжийн хэмжилт, Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт (Аж үйлдвэр болон Үйлчилгээний салбарт), Бүтээмжийн удирдлагын сургагч багш бэлтгэх, Эрчим хүчний х