ISO 9000/9001 СТАНДАРТ БУЮУ
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ

ISO 9001:2015  олон улсын стандартын шаардлагад нийцсэн Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үндэслэл:

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын зохих суурь бий болгоход тустай тул байгууллагын хувьд стратеги шийдвэр байна. Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дараах үр ашиг хүртэх боломжтой. Үүнд:

  1. Хэрэглэгчийн шаардлагад нийцэж хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвар
  2. Хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн
  3. Хэрэглэгчийн шаардлагыг хангах боломжуудыг дэмжих
  4. Байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудыг авч үзэх
  5. Чанарын менежментийн тогтолцооны тогтоосон шаардлагад тохирсон байдлыг харуулах чадвар.

Олон улсын энэхүү стандартад Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул (ТГШС) мөчлөг болон эрсдэлд суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын аргыг хэрэглэсэн.

Төслийн зорилго:

ISO 9001:2015 олон улсын стандартын шаардлагад нийцсэн Чанарын менежментийн тогтолцоо бүхий олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн БАТЛАМЖТАЙ компани болгох

Төслийн үргэлжлэх хугацаа:   6 сар – 1 жил