БҮТЭЭМЖИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГУУД

Монголын Бүтээмжийн Төв нь Азийн Бүтээмжийн Байгууллагатай хамтран сүүлийн 7 жилийн хугацаанд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад бүтээмж, чанарыг хослуулан дээшлүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, тэргүүн туршлагаа улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх салбартаа манлайлагч 16 загвар байгууллагыг бий болгосон.

Монголын Бүтээмжийн Төв нь Азийн бүтээмжийн байгууллагатай хамтран үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Загвар байгууллага бий болгох төслийг Азийн Бүтээмжийн Байгууллагын дэмжлэгтэйгээр төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын байгууллагуудад бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрийг тус бүр 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн юм. Уг төсөл нь Азийн Бүтээмжийн Байгууллагын зөвлөх эксперт сонгогдсон байгууллага дээр биечлэн хүрэлцэн ирж, бодит нөхцөл байдалтай танилцан, сургалт зөвлөгөө өгч сайжруулалтуудыг хийдгээрээ онцлог юм.

Энэхүү төслийн хүрээнд бүтээмжийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагын туршлагыг Монгол улсад төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хуваалцах, түгээн дэлгэрүүлэх юм. Монгол улсын хэмжээнд МБТ нийт 16 байгууллага дээр энэхүү төслийг хэрэгжүүлсэн ба 2018 онд дахин хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА БИЙ БОЛГОХ ТӨСЛҮҮД

2003-2004 онуудад

БАГАНУУР ХК-НД “ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЗАГВАР БАЙГУУЛЛАГА БИЙ БОЛГОВ

2007-2008 онуудад

НЬЮТЕЛ ХХК-НД “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨГӨЛДӨРШИЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЗАГВАР БАЙГУУЛЛАГА БИЙ БОЛГОВ

2010-2012 онуудад

“БҮТЭЭМЖ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД 7 ЗАГВАР БАЙГУУЛЛАГА БИЙ БОЛГОВ

  1. Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК
  2. Скай Трейдинг
  3. Ээрмэл ХХК
  4. Шилмэл загвар ХХК
  5. Дарханы ДЦС ТӨХK
  6. Дарханы Дулааны Сүлжээ ХК
  7. Энзоко ХХК