Азийн Бүтээмжийн Байгууллагын танилцуулга

Азийн Бүтээмжийн Байгууллага /АББ/ нь 1961 оны 5 дугаар сарын 11-нд байгуулагдсан ба бүс нутагт бүтээмжийн
хөдөлгөөн өрнүүлж эдийн засгийн хөгжлийг түргэтгэх зорилготой олон талын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын байгууллага юм.  АББ нь Ази-Номхон далайн 20 орныг эгнээндээ нэгтгэсэн улс төрөөс ангид, ашгийн бус байгууллага юм. Монгол улс 1992 оны 7 дугаар сард Азийн бүтээмжийн байгууллагад гишүүнээр элссэн.
АББ нь өөрийн гишүүн орнуудынхаа хамт дараах 5 үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

  1. АББ нь гишүүн орнуудынхаа хэрэгцээ шаардлагыг судалсны үндсэн дээр тэдэнд тохирох үйлчилгээ тусламжийг үзүүлэх.
  2. АББ нь гишүүн орнуудын 2 талын болон олон талт хамтын ажиллагааг харилцан өгөөжтэй байх, бүтээмжтэй холбоотой үйл ажиллагааг нь хөхүүлэн дэмжих.
  3. АББ нь гишүүн орон бүрийн эдийн засгийн болон хөгжлийн бодлогот судалгаа шинжилгээ хийж, тэднийг бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, стратегийн өөрчлөлтүүд хийхэд нь туслалцаа үзүүлж , бүс нутгийн хүрээнд зөвлөх.
  4. АББ нь хувийн болон олон нийтийн байгууллагуудад бүтээмж, чанарын сургалт зөвлөлгөө өгч Үндэсний Бүтээмжийн Байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх
  5. АББ нь гишүүн орнуудын дунд бүтээмж, чанарын  талаарх мэдээллийн уурхайн үүргийг гүйцэтгэж зорилтоо хэрэгжүүлнэ.
 Placeholder