Төвийн танилцуулга

Монголын Бүтээмжийн Төв нь 1992 оны 3 сард байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага бөгөөд байгуулагдсан өдрөөс хойш Монгол улсад бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж буй, арвин туршлага бүхий байгууллага юм.
Төвийн үндсэн зорилго бүтээмж, чанарын шинэлэг үзэл баримтлал, ойлголт, тэдгээрийн зарчим, ач холбогдлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, үр өгөөжийг хүртээх замаар бүхий л салбарын аж ахуйн нэгж, байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхэд оршдог.
Монгол Улс 1992 оны 7 дугаар сард Азийн Бүтээмжийн Байгууллага (АББ)-ын гишүүнээр элссэн ба тус байгууллагын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Зорилго чиглэл