Азийн Бүтээмжийн Байгууллагын танилцуулга
Азийн Бүтээмжийн Байгууллага /АББ/ нь 1961 оны 5 дугаар сарын 11-нд байгуулагдсан ба бүс нутагт бүтээмжийн
хөдөлгөөн өрнүүлж эдийн засгийн хөгжлийг түргэтгэх зорилготой олон талын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын байгууллага юм. АББ нь Ази-Номхон далайн 20 орныг эгнээндээ нэгтгэсэн улс төрөөс ангид, ашгийн бус байгууллага юм. Монгол улс 1992 оны 7 дугаар сард Азийн бүтээмжийн байгууллагад гишүүнээр элссэн.
АББ нь өөрийн гишүүн орнуудынхаа хамт дараах 5 үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
- АББ нь гишүүн орнуудынхаа хэрэгцээ шаардлагыг судалсны үндсэн дээр тэдэнд тохирох үйлчилгээ тусламжийг үзүүлэх.
- АББ нь гишүүн орнуудын 2 талын болон олон талт хамтын ажиллагааг харилцан өгөөжтэй байх, бүтээмжтэй холбоотой үйл ажиллагааг нь хөхүүлэн дэмжих.
- АББ нь гишүүн орон бүрийн эдийн засгийн болон хөгжлийн бодлогот судалгаа шинжилгээ хийж, тэднийг бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, стратегийн өөрчлөлтүүд хийхэд нь туслалцаа үзүүлж , бүс нутгийн хүрээнд зөвлөх.
- АББ нь хувийн болон олон нийтийн байгууллагуудад бүтээмж, чанарын сургалт зөвлөлгөө өгч Үндэсний Бүтээмжийн Байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх
- АББ нь гишүүн орнуудын дунд бүтээмж, чанарын талаарх мэдээллийн уурхайн үүргийг гүйцэтгэж зорилтоо хэрэгжүүлнэ.
