Харилцагч байгууллагын давуу тал
Манай төв нь “Бүтээмжийг бүх нийтийн хүртээл болгох” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд харилцагч байгууллагуудад дараах үйлчилгээг үзүүлж байна.
- Азийн Бүтээмжийн Байгууллагын олон улсын арга хэмжээнд оролцогч хамруулах
- Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- Байгууллага аж ахуйн нэгжийн хүмүүн капиталыг хөгжүүлж,өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бүтээмжийн арга хэрэгслийн сургалтыг зохион байгуулах
- Улирал тутам бүтээмж, чанар сайжруулах талаар зөвлөгөө өгөх
- Олон нийт, байгууллагад бүтээмжийн мэдлэг ойлголтыг түгээх, сурталчилах
- Дотоодын болон гадаадын экспертүүдийн сургалтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах зэрэг боломжийг олгож байна.
Азийн бүтээмжийн байгууллагаас гишүүн улс орнуудын бүтээмжийн төвтэй хамтран зохион байгуулладаг олон улсын арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг www.apo-tokyo.org сайтаас үзэх боломжтой.