МОНГОЛЫН БҮТЭЭМЖИЙН ТӨВИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ ТУХАЙ

Манай төв нь “Бүтээмжийг бүх нийтийн хүртээл болгох” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд хамтран ажиллагч харилцагч байгууллагуудад  дараах үйлчилгээг үзүүлж байна:

– Азийн Бүтээмжийн Байгууллагын олон улсын арга хэмжээнд оролцогч хамруулах

– Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

– Байгууллага аж ахуйн нэгжийн хүмүүн капиталыг хөгжүүлж,өрсөлдөх чадварыг дээшлүүлэх  бүтээмжийн арга хэрэгслийн сургалтыг зохион байгуулах

– Улирал тутам бүтээмж, чанар сайжруулах талаар зөвлөгөө өгөх

– Олон нийт, байгууллагад бүтээмжийн мэдлэг ойлголтыг түгээх, сурталчилах

– Дотоодын болон гадаадын экспертүүдийн сургалтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр  хамрагдах зэрэг боломжийг олгож байна.

2020 оны харилцагч байгууллагууд

“Эрчим хүчний зохицуулах хороо” нь МБТ-тэй 10 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оноос балансалсан үнэлгээний системийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь “Блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем нэвтрүүлэх” төслийг дэмжих хөтөлбөрүүдийг 2020 оноос хамтран зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК нь бүтээмж, чанар дээшлүүлэх анхан шатны арга хэрэгслүүдийг гүйцэтгэлийн үзүүлэлттэй уялдуулан амжилттай хэрэгжүүлэн үр дүнтэй ажиллаж байна.

“Голомт банк” нь Кайзен бүтээмжийн хороог байгуулан 16 дахь жилдээ кайзэн саналын систем, ажлын байрны соёл 5С арга хэрэгслүүдийг тасралтгүй хэрэгжүүлж байна. Голомт банкны ажилтнууд жилдээ дунджаар 400-500 орчим саналыг ирүүлдэг байна.

“Ачит-Ихт” ХХК нь бүтээмж, чанар дээшлүүлэх анхан шатны арга хэрэгслүүд болох ажлын байрны соёл 5С, кайзэн саналын систем, чанарын дугуйланг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

2019 оны харилцагч байгууллагууд

2018 оны харилцагч байгууллагууд