March 1992
Бүтээмжийн үүсэл, санаачилга
1992 – 1999 онуудад
- МБТ байгуулагдаж, АББ-ын гишүүн улс орноор элсэв
- Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхлэв
- Бүтээмжийн талаарх ном, сонин хэвлэлүүдийн хэвлэгдэж эхлэв
- Олон улсын болон үндэсний түвшинд бүтээмжийн мэргэжилтнүүд бэлтгэгдэв
- Ногоон бүтээмжийг дэмжих хөтөлбөрүүд зохион байгуулагдав
- Аж ахуйн нэгж байгууллагын “Бүтээмж дээшлүүлж чанар сайжруулах нэгдсэн хөтөлбөр” анх Говь ХК дээр хэрэгжив
- МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний Бүтээмжийн Шагнал бий болов
- МУ Дэлхийн Бүтээмжийн ШУА-ийн гишүүнээр элсэв
October 2000
Хөгжил дэвшил
2000 – 2008 онуудад
Үндэсний бүтээмжийн шагналын анхны эзэд тодров
Үндэсний Бүтээмжийн анхдугаар их хурал болов
Багануур ХК-д “Өөрчлөлтийн менежмент” сэдвээр АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл хэрэгжив
МУ-д бүтээмжийн хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч Доктор П.Шүрчулуу Дэлхийн Бүтээмжийн ШУА-ийн “Уолтер Эйгнер”-ийн шагналыг хүртэв
2006-2020 оны Үндэсний Бүтээмжийн бодлого боловсруулагдав
Бүтээмжийн өргөөний нээлт болов
АББ-ын зөвлөлийн хурал МУ-д зохион байгуулагдав
Бүтээмжийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Үндэсний Бүтээмжийн хоёрдугаар их хурал зохион байгуулагдав
Олон улсын Менежмент бүтээмжийн дээд сургууль байгуулагдав
Үндэсний бүтээмжийн холбоод байгуулагдав
- Бүтээмжийн мэргэжилтнүүдийн холбоо
- АББ-ын Монголын Нийгэмлэг
- Чанарын дугуйлангийн холбоо
Ньютел ХХК дээр “Үйлчилгээний байгууллагын төгөлдөршил” сэдвээр АББ-ын загвар байгууллага болж үндэсний семинар зохион байгуулагдав
“Бүтээмжийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдаж эхлэв
September 2009
Өөрчлөлт шинэчлэлт
2009 – 2012 онуудад
Японы ТАМСЕК сангийн шугамаар Сингапур улсад 90 Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэгдэв
Гишүүн орнуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүтээмжийн хөтөлбөр хэрэгжүүлэгч загвар компанийн төсөл
НХХЯ-ны “Үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх ажлын сонгон шалгаруулалт”-аас бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх байгууллагаар ажиллав
“Бүтээмжийн үндсэн арга хэрэгслүүдийн хэрэгжилт ба загвар компани” сэдэвт тэргүүн туршлага хуваалцах Үндэсний семинар болов
МБТ-ийн ТУЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр АББ-ын 1-р дэд даргаар томилогдов
Бүтээмжийн хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойн Бүтээмжийн өдөрлөг зохион байгуулагдав
September 2017
Тасралтгүй сайжруулалт
2014-2017 онуудад
Чанарын дугуйлангуудын туршлага судлах чуулга уулзалтыг зохион байгуулав
Удирдлагын нэгдмэл тогтолцоо сэдэвт АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл Шунхлай ХХК дээр хэрэгжив
ДЦС-3 ТӨХК-д ЧУТ ISO9001:2008 олон улсын стандарт хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч ажиллав
Материалын урсгал зардлын тооцоолол сэдэвт АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл Мөнхийн үсэг ХХК, Гүнгэрваа ХХК, Эрин цонхны үйлдвэрүүд дээр хэрэгжив
“Тоног төхөөрөмжийн иж ашиглалт” сэдвээр олон улсын семинар зохион байгуулав
Эрчим хүчний хэмнэлт сэдэвт АББ-ын загвар байгууллага бий болгох төсөл АПУ ХК, ТЭСО Корпораци, УБЦТС ТӨХК дээр хэрэгжив
“Бүтээмжийн төвүүдийн мэдлэгийн менежментийн тэргүүн туршлага” сэдэвт олон улсын семинарыг МУ-д зохион байгуулав
Олон улсын зайны сургалтын төв байгуулагдсан
“ЖДҮ-д зориулсан Чанарын Нэгдсэн удирдлага” сэдэвт олон улсын сургалтыг МУ-д зохион байгуулав