Япон улсын Мирайкэи байгууллагын мэргэжилтэн Тоёоаки Цубои нь 2019 онд дэгдсэн КОВИД-19 цар тахлын үед ЖДҮ эрхлэгчид хэрхэн бизнесээ авч үлдэх талаар санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгөв. Тэрээр хэлэхдээ энэхүү цар тахлын үед ЖДҮ эрхлэгчид маань бизнесээ авч үлдэхийн тулд шинэ хандлагыг бий болгож, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өөрчлөлгүйгээр хүргэх шинэ худалдааны сувгыг олох арга замыг бий болгох ёстой ба шинэ энгийн байдлаас суралцаж, асуудлуудтайгаа нүүр тулан, хувьсах хэрэгтэй гэсэн байна. Одогийн байдлаар Япон улсад Санмицү буюу 3-н болохгүй С (No Crowds, No closed space, No close contact) гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд үндэслэн ЖДҮ эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг эрхлэх аргыг өөрчилж байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх холбоосоор орж үзнэ үү.