2023-08-02
Хүнсний үйлдвэрлэлийг дэмжихэд хөнгөлттэй зээл олгож байна
УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь (зээлдэгчээс 5 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын, жилийн нийт 19 хувь (зээлдэгчээс 6 хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувь)-ийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.