Бүтээмжийн тухай ойлголт жил өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж зөвхөн үр ашгийн харьцаагаар хязгаарлагдах зүйл биш болсон
Details1. КАЙЗЭН ХАНДЛАГА Кайзен гэдэг нь Япон үг бөгөөд сайжруулах өөрөөр хэлбэл илүү сайн болгохын тулд өөрчлөх гэсэн утгатай юм. Гол философи нь үйлдвэрлэлийн, инженерингийн, бизнесийн, менежментийн процессуудыг байнга тасралтгүй сайжруулах зорилгоор гаргасан янз бүрийн санааг цуглуулан хэрэгжүүлэх юм. Бизнесийн байгууллагад дээд удирдлагаасаа авахуулаад хамгийн доод түвшний ажилчид хүртэл ямар нэгэн функцийг улам сайжруулах тал дээр санал гаргаж хэрэглэдэг. Кайзен нь Дэлхийн Хоёрдугаар дайны дараа японы хэдэн бизнесийн компаниудад тус системыг нэвтрүүлэн улмаар Амеркийн чанарын удирдлагын хэсэг багш нар тус улсад анх танилцсанаас хойш дэлхий дахинд хэрэглэгддэг нэр томъёо болсон юм.
Details