АПО нь 1961 онд Ази Номхон далайн бүс нутагт харилцан хамтын ажиллагаагаар бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан засгийн газар хоорондын байгууллага юм. APO нь бодлогын зөвлөх үйлчилгээ, судалгааны төв болж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээ, төрийн салбарт ухаалаг санаачлага гарган бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг.