2023 оны 12 дугаар сарын 06-ний өдөр байгуулсан “ISO 9001:2015 ЧМТ-ны зарчмууд: Процессын хандлага, сайжруулалт ба Ажлын байрны соёл 5С, Ногоон бүтээмжийн арга Материалын урсгал зардлын тооцоолол, Дижитал” сэдэвт төсөл хэрэгжүүлэх MON-931-2023 тоот гэрээний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Монголын Бүтээмжийн Төв /МБТ/ ын Зөвлөх экспертүүд нийт 4 сарын хугацаанд 16 өдрийн сургалтад МБТ-ийн төслийн багийн 6 гишүүд ажиллаж “Бүтээмжийн тухай ойлголт”, “7 алдагдал”, “Кайзен саналын систем”, “ЧМТ ISO 9001:2015 ОУ-ын стандартын тухай ойлголт, зарчмууд”, “процессын хандлага” зэрэг сэдэвт сургалт, семинар орж, мэдээллээр хангаж ажилласан.
“Траст Трейд” ХХК-аас албан ёсоор Процессын баг, Менежментийн баг, Материалын урсгал зардлын тооцооллын баг, Баримтжуулсан, 5С хэрэгжүүлэх багийг бий болгон, гишүүдийг тус тус томилсон. 5С багийг Ерөнхий захирлын 2023 оны 12 сарын 21 өдрийн 2023/01-01/593 тоот тушаалаар Хиам болон ХББ үйлдвэр, мах савлагааны дамжлага ажлын байран дээр нийт 8 нэгж, мал төхөөрөх үйлдвэр дээр нийт 6 нэгжид тус тус хуваарилсан.
• 5С хүрээнд 1С, 2С, 3С-ийн хэрэгжүүлж, улмаар өдөр тутамдаа хяналт тавьж, сайжруулалтын төлөвлөгөө гарган танилцуулж, цаашид стандартжуулах , ажлын талбаруудын хуваарилалт, коджуулалт танилцуулан, 5С аудитын сургалтыг орж, тухайн байгууллагын 5С хөтөлбөрийн дагуу 5С аудитыг байгууллага дээр хийж, шилдэг багийг 500 000 төгрөг шагнасан.
• Процессын хандлага сургалтын хүрээнд Хүний нөөц - 7, Санхүүгийн алба - 6, Маркетинг, Борлуулалтын алба - 6, Чанарын алба - 5, Инженер Технологийн Алба - 3, Үйлдвэрийн алба - 9, Төхөөрөх үйлдвэр - 6 процесс, нийт 42 процессын жагсаалт гаргасан. Мөн 28 процесс тус бүрийн дагасан 42 яст мэлхийн дүн шинжилгээг хийж батлуулсан бөгөөд, процесс бүрт хамаарах ажлын 36 заавар болон 6 журам батлуулсан байна.
• Дижитал шилжилт төслийн хүрээнд Траст Трейд ХХК-д “Ухаалаг жин”-г хүлээлгэн өгсөн бөгөөд нэрийн барааны дэлгүүрт байршуулан ашиглахаар болсон. Уг “Ухаалаг жин” нь интернэт дээр суурилсан ба бараа бүтээгдэхүүний гарсан тоог автоматаар бүртгэж, өгөгдлийг хадгалах, дамжуулах зориулалттай юм.
• МУЗТ төслийн хүрээнд төв үйлдвэрийн алба болон төхөөрөх үйлдвэрийн МУЗТ-ын багаас тооцооллыг зааварчилгааны дагуу гүйцэтгэж, танилцуулсан ба үүний үр дүнд төхөөрөх үйлдвэрээс сайжруулалтын 3 санал гарч, төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд бэлэн болсон. • ISO 9001:2015 ЧУТ-н хүрээнд Чанарын бодлого, зорилгоо тодорхойлж, чанарын гарын авлага гаргаж, нийт 8 журам боловсруулсан. Мөн Менежментийн тогтолцооны зөвлөх аудитор Б.Гэрэлийг урьж Дотоод аудитын сургалтыг тусгайлан зохион байгуулсан бөгөөд хичээлийн хүрээнд бодит кэйс дээр ажиллуулж, туршлага олгосон.
Улмаар байгууллагад хөндлөнгийн аудит хийсэн ба ингэхдээ түүврийн аргыг ашиглан Чанарын албаны “Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх” процесс, Маркетингийн албаны “Санал гомдол шийдвэрлэх” процессуудыг сонгон авсан. Энэхүү хөндлөнгийн аудитын дүгнэлтээр 2 том, 2 жижиг нийт 4 үл тохирол илэрснийг залруулах үүрэг өгсөн. Төслийн хүрээнд нийт 16 удаа, 57 цагийн уулзалт хийж, давхардсан тоогоор 161 хүн оролцлоо.